Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүрт таалагдах.... Би хүн бүрт таалагдах албагүй....

****

Өнгөрсөн,,,

Хэдэн сарын, оны өмнөх үгүйээ бүүр жилийн өмнөх амьдралын хэв маягаар өнөөдрийг өнгөрөөлөө. Өдөр болтол унтаад босуутаа хар хайрцагаа асаан банжигт ороод блог хэсэв. Мэдлэгээр шагайв,, уншаагүй байсан олон блогынхоо олон олон бичлэгийг нөхөж уншив. Гэхдээ залхуураад бараг сээгий үлдээгээгүй. 2с хойш өлсөөд босч хоол унд эргүүлээд хоол хийв. Халит хэдэн юм угаав. За тэгээд буцаад хар хайрцагныхаа ард суугаад блог хэсээл, кино үзэж эхлэв.

Дээрээс хойш үзхиймсэн гэж бодоол байсан Coraline -г үзлээ.

2сард Universal Studio-д явж байхдаа авсан зураг


Банжиг видео дээр 500 нэгжээр үзэв. хэхэ дансандаа нэгжтэй гэдгээ гэнэт ухаараад кккк

Тэгсэн кино маань таалагдсан, яг л миний бодож байсан кино, миний үзхийг хүсэж байсан кино.... харин нэг юм таалагдсангүйээ.

Банжигийнхан маань киногоо хүссэн хүн бүр орчуулж болох маягын үйл ажиллагаа хийгээд байгаа харагдсан. Тэхээр хэн орчуулсанг нь мэдкү юм. Coraline маань хадмал монгол орчуулга тависан байна лээ. Надад орчуулга нь таалагдаагүйээ. Таалагдаагүй ч гэж дээ зарим нэг зүйлийг буруу орчуулаад байгаа ажиглагдсан. Уг кино нь Англи хэл дээр байсан болхоор надад бол орчуулга уншисанаас сонссон нь илүү дээр байлаа.

Тэгээд үлгэрийн, хүүхэлдэйн маягын кино учир үг хэллэг нь арай амархан мань мэт шиг англи хэл дөнгөж суржийгаа хүмүүст ойлгоход дөхөм байсан. Харин орчуулсан хүн нь тийм анзааргагүй байв уу эсүүл зүгээр халтуурдчихсан уу гэдгийг хэн мэдхэв.

Үгүй ээ ядаж оросоор До свидания гэдэг баяртай, Спасибо- баярлалаа гэдгийг мэддгүй хүн орчуулсан юм байхдаа гэсэн бодол төрөв. 2 ч удаа До свидания гэж хэлхэд нь орчуулга нь баярлалаа гэж гарж ирэх юм.

brought (bring) авчирлаа- bought (buy) авлаа гэдэг 2 үг бас их ялгаатай баймаар,,,,

We're playing card (Бид хөзөр тоглож байна ) гэсэн өгүүлбэрийг Алив хөзөр тоглоё (Let's play card) гэж тэс хөндлөн орчуулж байгаа харагдсан.

Soon you'll see things in our way,,, ( Удахгүй чи аливаа зүйлийг бидний нүдээр харах болно ) гэдгийг Бидний замыг харах болно гэж орчуулж байх юм.

Аа тийн бас нэг сонин юм байсан ASAP- As soon as possible гэсэн үгийн энэ АСАП товчлолыг яг энүүгээр нь АСАП гэж орчуулга хадчихсан байсан. Уг нь аль болох хурдан, боломжтой болонгуутаа гэх мэтээр орчуулж болох...... гэх мэт яриад, тоочоод, өөлөөд байвал олон алдаа дутагдал ажиглагдсан. Яагаад энэ бүхнийг бичээд байна гэхээр энэ бүх буруу орчуулга чинь киног тэр чигээр нь утгын өөр болгоод, үйл явдалын зүй тогтол юу ч үгүй болгочиж байгаан. Тэгээд хэл суржийгаа хүмүүс үзээд буруу зүйлийг буруугаар нь л тогтооно шүүдээ. АСАП гэж юугсэн үг юм бол гэж бодсоор л өнгөрөх байх,, АСАП гэж монгол үг байдаггүй баймаар юм.

Би нээх сайндаа ч энийг хэлээд байгаа юм биш шүү. Тийм лаг юм бол өөрөө орчуулаач гэж хэлэх хүмүүс байгаа л байх. Би өөрийгөө кино орчуулах хэмжээнд англи хэлийг сурчихсан гэж боддоггүйн дээр миний монгол хэлний түвшин бол энгийн өдөр тутмын хэрэглээний хэдэн үгнээс давхааргүй болсон. Монгол хэлний үгийн баялаг байхгүй байж гадаад кино орчуулж бусдад хүргэнэ гэдэг ёстой нар баруунаас мандахтай адил биз. Зориг гаргаж орчуулга хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэдий ч хийвэл хийсэн шиг хүмүүст ойлгомжтой үнэн орчуулга хийгээсэй л гэсэндээ өөрийнхөө бодлыг бичлээ.

За тэгээд банжиг видеогоор үзсэн анхны киноны маань орчуулга нь тийм байгаад орчуулгагүй кино үзхээр шийдэв. Тэгээд "UP"-г олж үзлээ. Хөөрхөн эгдүүтэй кино байна лээ. Ёстой таалагдсан.


Яаг хэдэн сарын өмнөх амьдралын хэв маяг,,, өдөржин блог хэсээд оройдоо кино үзчээд блогтоо худлаа үнэн юм сараачаад шөнө,, шөнө ч гэждээ шинэ өдөр эхэлсэн хойно нүдээ нухаал орондоо ордог байсан тэр үе ккккк маргааш нь тэгээд бас өдөр болтол унтаал,, Тийм байдал дахиж давтагдахгүйээ,,, маргааш гэрээс ч гарж гадуур тэнэээ :Р

Сэтгэгдэлүүд:

Гоё кинонууд шүү
2. Опал | 2009-07-02 16:36:31
harin tiim eee
3. Нэмүүлэн | 2009-07-02 16:46:34
хааяа юм бичиж байгаач таг алга болчихын
сайн охин
4. amg@@ | 2009-07-02 17:53:45
Дансандах нэгжээ шилжүүлж болдиймуу? Болдог бол нэгжнээсээ
5. alchemist | 2009-07-03 04:15:13
harin tiin, nadaa bas negjneesee, kino uzey
6. amanjinka | 2009-07-03 04:20:44
сайн уу хө.
банжигдааад л байна дөө


алхемист андын амарыг эрье
7. GUMP | 2009-07-03 10:11:48
яааая лагын гадаад хэл мэлтэй. онгироо гар шүү бас.
8. opal (зочин) | 2009-07-03 13:10:43
3. nemu- aan haayaa orj irjiinaa
4. haha goridtsiin
5. aa bas yu we hehehe ta nart uguh tiim ih negj bhguie ntr haha
6. sain sain, sain uuu hu
7. aaa hen ongirsiin,, tani shig lag titem ug mug helj medkue
9. dosu (зочин) | 2009-07-03 14:59:33
hehe bi naad kinonuudiig chini eruusuu zueegui neg olj uzii baiz
10. dream (зочин) | 2009-07-03 20:03:53
goe yum bnlee ali dr hezee bilee vzsen yum bn shvv. gehdee tim burton-iiig jaahan duuraijuu gj bodson. helber bgaa bdl zuraglal n.
11. ♡pearly♡ | 2009-07-03 22:17:50
Kinonuudiig olj uzne ee.
12. Julia_976 | 2009-07-03 22:28:26
Банжиг хүний гараар могой бариулж байгаа нь тэр. Олон нийтэд албан ёсоор төлбөртэй үзүүлэх киног дуртай нь орчуулж болохгүй л дээ.
13. altargana | 2009-07-05 08:55:24
хэхэ хүүхдийн кино үзээд байгаамуу, би банжигийн киног үзээгүй, ер нь кино гэж нэг их дурлаад байдгүйм. Орчуулгын тал дээр халтуур хийж байгаа бол их л муу байна даа, энэ тухйа админуудад хэлэх хэрэгтйэ болуу, буруу орчуулгатай киног хүн үзэхээ болино ш дээ, хаха АСАП гэсэн гэнээ үүнийг мэдэхгүй инглишээр ярьдаг хүн байдгиймуу
14. ЗОРИГТ8 | 2009-07-05 13:53:26
Уйтгарийн амьдархийн...найзтайгаа нийлээд зугаалаад, тоглоод, спортдоод хөгжилтэй л байл даа..

Хамгийн гол нь хөдөлгөөнтэй...
гэснээс UP-ийг үзхиймсан
15. ss_gogo | 2009-07-11 08:54:41
Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
16. MinniE (зочин) | 2009-07-13 21:16:57
Коралайн ч гайхалтай хүүхэлдэйн кино шүү би бүр ай под дээрээ авчихаад л үзэж байсан штэ хэхэ...Ап ч гэсэндээ гоё юм байна лээ гэхдээ 10 жилийн ойдоо гээд аймар сурталчилаад байхаар нь гайхамшиг хүлээж байсан чинь бага зэрэг гонсойсоон хэхэ
Сайхан наадаарой Опал эгчээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.