Тэр гэж хэний тухай бичих гэж байгаагаа би өөрөө ч мэдкү. Тийм нэг хүн,, хүн нь ч хүн л байх.. ямартай ч өөрөө тоглогддог төгөлдөр хуур гэж байхгүй байлгүй,,, тэр бол төгөлдөр хуурч,,
Манайх нүүж ирээд удаагүй байлаа. Би хичээлдээ ороогүй байсныг ч хэлхүү, үд болтол унтаад үхрийн дуунаар сэрнэ гэгч л болжийсон үе.
Нэг өлгөө цонхоор орж ирэх нарны гэрэл халуу төөнөн нүүрэн дээр тусаад, би гэж нэг юм нойроо харамлан байж сэрээд арай гэж нүдээ нээх үед нэг гоё төгөлдөр хуурын ая эгшиглэж байсан. Онгорхой байсан цонхоор л гаднаас орж ирсэн гэдгийг л мэдхээс яаг хаанаас гэдгийг үнэндээ хэлж мэдкү.
Одоо болтол би мэдээгүй л яваа. Яаг манай хажууд зэргэлдээ нэг байр бий. Бараг нэг алхамын л зайтай байхаа. Цонх нь онгорхой айлын бүх л яриа сонсогдоно ккк Тэгээд хажуу байрны аль нэг айлаас уу эсүүл манай байрны хөршүүд үү, доод давхрынханых уу гэдгийг эхлээд их сонирхоод олох гэж боддог байсан бол одоо больсон. Харин өглөө, өдөр, оройгүй тоглох тэр төгөлдөр хуурын аялгуунуудыг ямар хүн тоглодог бол гэсэн бодол сая дахиад л төрөөд.
Сая хэдхэн минутын өмнө 2 ч янзын ая тоглочоод чимээгүй болчихлоо. Өнөөдөр их ууртай ч юмуу сэтгэл нь тавгүй байсан байхаа. Нээх ширүүн хүчтэй мэдрэмж төрхөөр ая тоглосон болхоор л надад тэгэж санагдаад байгаан. Миний санаж байгаагаар нодлин цагаан сарын дараахан юмуудаа,,, манайд нэг лам ирчихсэн ном уншиж байсын,, хуурч маань өнөөдрийнх шиг, магадгүй өнөөдрийнхөөс ч ширүүн ая тоглосон байх. Лам ах гайхаад их л ууртай байна даа гэж билээ. хэхэхээ,,,, 
Тэр үед бүр өдөржин тоглодог байсан, өдөрт дор хаяж 4-6 цаг тоглоно. Би хувьдаа нэг тэмцээн нтр орохжийж мэдхийн бэлтгэл хийж байгаа бололтой гэж таамагладаг байсын. Тэгээд тэмцээн нтрт орохжийгоо хүн бол хүүхэд, арай том байх, залуухан хүн байж мэдхийн... Эсүүл тэмцээнд орохгээгүй бол зүгээр л төгөлдөр хуур дөнгөж сурч буй хэн нэгэн,,,, хөгшин залуу хүүхэд аль нь ч байж мэднэ... Эрэгтэй эмэгтэйг нь харин хэлж ч таамаглаж ч чадхааргүйн байна лээ.
Тэгхэд би ч хийх юмгүй гэртээ суужийдаг байж, тэр ч байнга тоглодог байж. Одоо бүүр завгүй болсон чинь мартагдсан байна. Сая л тэрийг дахиж тоглоход нь гэнэт санав. Сонсохгүй бол гайхаад үгүйлэгдээд байдаг байсан зүйл ор тас мартагдсан байхын. Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэж айхтар үгийг хэн нь анх олоод хэлчихсэн байнаа. Саяхан л энэ байранд нүүж ирээд тог залгуулаагүй гээд лаа асаан гаднаас бэлэн хоол авч идээд суужийсан санагджийн, хэхэ. Анх төгөлдөр хуурын уянгалаг ая сонсоод гайхаж, бас нойрноос сэрээлээ гэж уурлаж байсан үе саяхан л мэт... Мөн ч худран юмдаа,,,




Сэтгэгдэлүүд:
заримдаа сонсоол баймаар заримдаа ч бүр үнэн чийртэй санагддаг байсын
болиочээ гэж хашгирмаар
ер нь л жоохон чийртэй санагдаад байдынмаа :р
В.И.Амгаа гэж
2. Nemu- nadad law goy bdin ,,,, ghde uglud l sereechihgui bol gsn
3. amg@@- ih dongosjinoo
4. xaltak minee hehe yund iimiin,, bi n dyrlasan bol helkushd gsn hehehe
5. nyamka- aaa chi bsimy cd-ge nadad ugchihgui
6. gankhuu-aanh bas yamar egchiin bol gej boddoggui bsimy gsn hehe
9. perla- hehe harin tiin
10. ok
11. sanaa egch- hihihi yaagaad ineed n hureed aigaaiinnn
Сэтгэгдэл үлдээх: