Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүрт таалагдах.... Би хүн бүрт таалагдах албагүй....

****

Толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийх тоглоомууд

За за аялалаа үргэлжлүүлмээр санагдаад унтах гэж байснаа гэнэт буцаад босоод ирлээ. хэхэхэхэ өвчитэй хог юмаа
Ингээд Чикаго хотын төв хавиар эргэлдэж хоол унд эргүүлчээд хүмүүс хүлээнгээ ганц нэг дэлгүүр орж дэмий шахуу алхалсны эцэст хүлээсэн хүмүүс ажилаа тарж ирцгээв.
Хэдүүлээ нийлж аваад кино үзхээр боллоо. Мумми дөнгөж нээлтээ хийгээд 3 4л хонож байсан болхоор үзсэн хүн байхгүй байсын тэгээд Мумми үзэв.

Кино театр ч яахав ЛА-нхаас ялгаагүй л байдаг л театрууд ,,,, кино ч яахав дажгүй,,, инээсээр байгаад л таарсан байх.  Хүүгийнх нь дүрд тоглосон Luke Ford дажгүй залуу байна лээ шдээ нээрээ хэхэ

,,, за тэр ч яахав

Бид нар маргааш нь эрт тоглоомын паркруу явах байсан болхоор эртхэн харьж унтахаар салцгаав. Тэгээд 4үүлээ дээр нь нэг охин нэмэгдээд хариад жоол пиво ууж ярьж суугаад нөгөө эрт унтах хүмүүс чинь 3 өнгөрөөсөн байх шүү.

Өглөө найман цагт гэрээсээ хөдлөнө гээд зарласан учир эхнээсээ 6цаг өнгөрөөж босоод шүршүүрт орох нь орж юм хумаа бэлдэв.

өглөөний цай уусан түргэн хоолны газар хэхэ


Замаараа өглөөний ундаа уун явсаар  Wisconsin хотоос холгүй Chicago-с бол бараг цаг яваад хүрэх SIX FLAGS тоглоомын паркад ирэвээ,,,, SiX Flags нь Хойд Америк тивд тархсан 21 салбар бүхий усан парк болон энтертаймент үзүүлбэрүүд хосолсон томоохон тоглоомын парк бөгөөд Америкийн California, Georgia, Illinois, Kentucky, Louisiana, Maryland, Massachusetts, Missouri, New Jersey, New York, Texas зэрэг мужуудад байрладаг.Энд ирж хоолойгоо сөөтөл орилж, үсээ сэгсийтэл тоглож авдын. Би урд нь 2ч удаа LA-д байдагт нь очиж тоглож байсан.

Паркын ерөнхий газрын зураг...

Өглөө 10цагаас орой 10 цаг хүртэл ажилладаг бөгөөд ажил амралтын өдөр үл харгалзан ирж байгаа хүний тоо хэдэн маянгаар тоологдоно. LA- д бол өвал зунгүй ажилладаг, тэгээд ч тэрүү ажилын өдөр харьцангуй хүн цөөн оочир багатай байдаг бол Chicago-д улирлын чанартай ажиладаг учир зунжин хүний хөл тасардаггүй юм байна лээ. Өвөл нь цастай болхоор хаагддаг гэсэн :Р

Орох хаалга,,, хаалганы өмнө 6ширхэг Америкийн далбаа

За тэгээд ороод хамгийн түрүүнд Six Flags-г тэр чигээр нь харж болдог цамхагт нь суун эргэн тойрны байдал, тоглоомуудын байрлалыг харан хаанаас нь эхэлж хаашаа явхаа тохиролцож байх хооронд хэдэн зураг дарсын. Энд байгаа бүх л тоглоом манай галзуу хулганы уртасгаж томруулсан, сайжруулсан хэлбэр гэсэн үгдээ хэхэхэ

энэ улаан шаргал тоглоом хамгийн аймар нь санагдаж байсан тэгээд хамгийн сүүлд суусан

Эндхийн ихэнх тоглоомууд янз бүрийн киноос үүсэлтэй ч гэхиймү сэдэлтэй байдаг. Тэрүүгээрээ нэрлэгдсэн байх бөгөөд орчинг нь хүртэл бүрдүүлсэн байдаг.
Жишээ нь Batman, Superman зэрэг киноны нэрээр нэрлэж эргэн тойрон нь тэдний зураг, лого бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдаална.

Batman-ны нөмрөг

 

энэ улаан Superman, хамгийн эхэнд бие халаалтаар суусан бөгөөд бүтэн 3цаг хүлээж зогссон байсан шүү,,,

машины зогсоол,,, яг өрөөд тавьчихсан юм шиг үнхээр эмх замбараатай тавьж байгаан шүү. Өглөөний 10 цагийн байдлаар тугласан олны заримынх нь машин,,,

Усан парк нь, халуун өдөр усан паркт нь л өнжмөөр юм байна лээ. Усан паркынх нь тасалбар тусдаа үнэтэй,,

Орж ирүүт байх усан саад, морин тойруулга, зочидын лавлах,,,,

Batman-ы тоглоомын гадаа хүлээж байх хооронд,,,,

Ганц нэг л зураг дарсан болхоор ингээд бараг болжийх шиг байна.

Дээшээ доошоо, эргүүлж тойруулж хаяуулж, өндөр сандал дээрээс шидүүлсэн. Очоод тоглоомонд суух болхоор бүх цүнх камераа шүүгээнд хийх ёстой болхоор хийж тавьчаад буцаж явхаас залхуураад сүүлдээ зураг хөрөг дараагүйээ.Нэг камер баричаад тоглоомон дээр сууна гэдэг худлаа байдын.


Өдөр нэг гарж хоолонд орсныг эс тооцвол тасралтгүй 12 цаг тэнд өнжиж ядарч унтлаа тоглоод 10цагт хаахад нь баахан шумууланд хазуулсан хүмүүс хөөгдөх шахам гарсандаа. Чийглэг газар болхоор шумуул ихтэйн байна лээ. Би лав зөндөө хазуусан хихихи
Гэртээ 12цагт очоод үхсэн юм шиг унтацгаав.

 

,,,Ингээд Чикаго-н маань 2дах өдөр өнгөрвөө,,, ,, үргэлжилэл бий

Сэтгэгдэлүүд:

1. amg@@ | 2008-08-18 15:03:25
Намайг нэг дагуулаад явчаач чи
2. GUMP | 2008-08-18 15:06:33
Бас үргэлжлэлтэй юмуу.

Мань мэт тэр усанд нь орчооод бааж шээж алдын болуу. Эгээ тэхгүй байлгүй дээ
3. Опал | 2008-08-18 15:11:27
haha Amg@@ yawjiishd nettei boltsiimy blog ntree haagaad alga bolchihson bgaamaaaaaa mangar chin ,,,,, tegeed dagaal yawl daaaa

bgashd 7honog yawaa bizdeeee tegeel yadaj 4honog ch yumy 5 honog oryyliildaaaa hehe
hahaha tegeel zawaaraad yndiin
4. dream | 2008-08-18 16:53:50
оо тэр усан парк бол лайтай. надаа энэ галзуу хулганууд ерөөсөө таалагддаггүймаа би лав үхчихээр юм байна лээ
5. huhtolbot | 2008-08-18 17:11:17
исто лайтай гоёымоо
6. Сумьяа (зочин) | 2008-08-18 19:05:08
Сайн хүн явснаа гэдэг... Би бол тэнд тэгж идээд, тэгснаа тийм юм уугаад л гэж ярина байх дөө
7. sam | 2008-08-18 20:01:02
хахаха, тэр бэтмэны нөмрөг чинийх юмуу хахахаха, хухухуху
8. sam | 2008-08-18 20:02:30
зургийг нь ингэж тусгайлан авсныг бодвол чинийх даа хэхэхэ, чамд их зохих байхаа хэхэх
9. Опал | 2008-08-18 23:41:06
wahahhaha sam yugneee miniih bisheeeeee,,,, google-s haij olsiiin wahahaha miniih bhdaa yahawdeee

sumya hehe bi bas idsenee bas bichchihsen bnashd kkkk

huhtolbot agaa sain yy ta neeree bas tag bolchhiimaaaaa

dream-aa neg syychyyl goyooooo ih syygaad bwl yag addict boliishu hehe haayaa l togloj bwl goy hehehe
10. sam (зочин) | 2008-08-19 03:28:49
bi neg iim yuman deer suusan chin, amisgaa awch baigaagaa ch medehgyi baisan gehdee goyoo tee hehe
11. sam (зочин) | 2008-08-19 03:29:17
bi ter numrugiig opal-nh n gej bodno heheh
12. Опал | 2008-08-19 05:39:51
haha ene sam-g deeee amisgaa awch boldiishdee hehehe ghdee ewgui hernee goy goy hehe
13. Дооч | 2008-08-19 14:00:11
Сайхан явжээ миний найз.
14. найзб | 2008-08-22 13:39:10
тэр машины зогсоол шиг зогсоол байдаг ч болоосой манайд, хүн цугладаг газар, тэрний 1/4 ч байсан яахав дээ
15. mon_rose | 2008-08-22 19:21:57
amidraliin goe dursamjuudaa blogtoo bichij baigaa chini saihan yum, bi chini eroosoo yum temdegledeggui baisan, zurag ch avdaggui odoo bodohoor haramsadag yum ihenh yumaa martsan, hichneen ch martchaad martsangaa medeegui zuiluud baigaan bilee te, ingeheer minii duu sain bicheed bai za yu amjilt
16. Oyuna | 2008-08-26 13:48:11
Huue Opal duu min chi manai nutgaar iree u? odoo baigaan boluu? dargatai n uulzahgui yavj bolkuushd, hehe

za chi namaig tanihgui bi chamaig andahgui yum chin yaahuu dee tee, tegjaagaad utas shurmusuu yavuulaarai kkk
17. dosu | 2008-08-26 19:05:30
hehe 12 tsag togolno gedeg yaaa asar ioh tevcheer veee naiz mineeee
18. Я.ОДГЭРЭЛ | 2008-08-28 10:36:58
ЗА МАНАЙХААН.

ТАРЧЛААН НЬ ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД... ИЛГЭЭХ ГЭЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БИЧЛЭГҮҮДЭЭ ЭМХТГЭН НОМ БОЛГОЖ ХЭВЛЭЛЭЭ. ТА НАРЫН ХЭЗЭЭНИЙ ТАНИЛ БОЛСОН "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД" НЭРТЭЙГЭЭР.

ТЭГЭЭД ӨНӨӨХ ЭЗЭНДЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ БЭЛЭГЛЭЧИХСЭН. ОДОО ТЭР ЯАХ БОЛ...?

УРЬД БИ ЭНЭ БЛОГТОО БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БҮХ ШҮЛЭГС БАС БУС БОДРОЛУУД БАГТСАН БАЙГАА. БИ ЭНЭ НОМОО ГАНЦААРАА ТУУРВИАГҮЙ ЭЭ. БАНЖИГИЙН БҮХ БЛОГЧИД ГАР БИЕ ОРОЛЦСОН БАЙГАА.

ТА БҮГД МИНИЙ БИЧЛЭГИЙГ УНШААД ХАМТ ШАНАЛЖ ОЛОН ӨДӨР ТАРЧИЛСАН. БИЧСЭН ЗҮЙЛС БҮР ДЭЭР МИНЬ СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭЖ, САНАА ОНООГОО ХЭЛЖ, УРАМШУУЛЖ, ЗЭМЛЭЖ, ЗӨВЛӨЖ, НАРГИАН ХИЙЖ, ИРЛЭЖ, ХУРЦАЛЖ, ХАМТДАА БАЯРЛАЖ, ШАНАЛЖ, ГУНИГЛАЖ БАС ОМГОРХОЖ БАЙЖ "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД..."ИЛГЭЭХ НОМЫГ БҮТЭЭСЭН.

ТЭР НОМОНДОО ТА БҮГДИЙНХЭЭ СЭТГЭГДЛИЙГ НЭР УСТАЙ НЬ ХАМТ БҮГДИЙГ НЬ ОРУУЛААД ХЭВЛҮҮЛСЭЭН.

ХАРИН ДАРААГИЙНХАА НОМЫГ БИ ӨГҮҮЛЛЭГЭЭР ДАГНАН ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТАРЧЛААН НЬ НӨГӨӨ БИЧДЭГ БАЙСАН "ХАЙР" ГЭСЭН СЭДВЭЭ ДАХИН ХӨНДӨХГҮЙ БАЙХАА ДАА. ОДОО ӨӨР ЮМААР ТАРЧИЛЖ ЭХЛИЙ ДЭЭ. ХЭ ХЭ

ЗА ТА НАР ТАРЧЛААНЫХАА НОМЫГ АВЧ УНШААРАЙ. ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.....

ТАРЧЛААН-С 2008.08.28

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.